Барилгын өргөгч цамхаг унаж, нэг хүн хүнд бэртлээ

“Алтай констракшн” компанийнхны барьж буй “Саруул” хорооллын өргөгч цамхаг зэргэлдээ орших “Баянмонгол” хорооллын хашаан дотор байсан автомашины дээр унасан хэрэг өчигдөр гарав. Энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрынхнаас тодруулахад “Өнөөдөр (өчигдөр) 17.40 цагийн үед “Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дахь барилгын өргөгч цамхаг уналаа” гэх дуудлага ирсэн.

Уг дуудлагын дагуу манай алба хаагчид очиход нэг хүн хүнд бэртсэн байсныг түргэн тусламжид хүлээлгэн өгсөн. Өөр хохирол учраагүй тул 18.40 цагт алба хаагчид ослын газраас явсан. Дэлгэрэнгүй мэдээллийг одоо өгөх боломжгүй” гэлээ.

Эргэн сануулахад, 2015 оны хоёрдугаар сарын 8-нд мөн “Саруул” хороололд осол гарч байсан юм. Барилгын есдүгээр давхар руу тоосго зөөж явсан цахилгаан шатны ган татлага тасарснаас 36 настай Б амиа алдаж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай