Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Улаанчулуутын хогийн цэгт баригдсан цэцэрлэгийн нээлт болно

4 дүгээр сарын 17-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 107 дахь өдөр бөгөөд он дуусахад 258 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 16 хэмийн дулаан бол шөнөдөө -1 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн бороо орох гэнэ.
  3. Билгийн тооллын 1, долоон улаан мэнгэтэй шарагчин туулай өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал нас ахар болох гэнэ. Энэ өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2396.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 39.00, юань 382.50, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 11.30 цагт СХД-ийн улаанчулуутын хогийн цэгт баригдсан цэцэрлэгийн нээлт болно.
  2. 12.00 цагт 30-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт. 14.00 цагт 26-р хороонд шинэ цэцэрлэгийн нээлт болно. 
  3. 15.30-16.00 цагийн хооронд Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын институттай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа болно.
  4. ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ЭМГЭГ буюу ГЕМОФИЛИ ӨВЧИНТЭЙ тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулсан үйл ажиллагаа 14.00 цагаас УНТЭ-т болно.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1492 онд Испанийн Засгийн газар аялагч Кристофер Колумбтай гэрээ байгуулж Ази тивээс халуун ногоо импортлохыг үүрэг болгов.
  2. 1524 онд Италийн нэрт аялагч Жиованни да Верраццано одоогийн Нью-Йорк хотын эрэгт хүрчээ.
  3. 1797 онд Их Британийн армийн генерал Ральф Аберкромби Пуерто-Рикогын Сан Хуан хотыг довтлов. Энэ нь Испанийн захиргаанд байсан Пуерто Рикод халдсан хамгийн томоохон халдлага байсан юм.
  4. 1907 онд Нью-Йорк хошууны дээд хэсэгт орших Эллис аралд нэг өдрийн дотор 11,747 хүн цагаачлах өргөдлөө өгч түүхэн амжилт тогтоожээ.
  5. 1970 онд Аполло сансрын хөтөлбөр: Задгай сансарт ноцтой гэмтэж, олон хүнийг айдаст автуулсан "Аполло 13" сансрын хөлөг эх дэлхийдээ газарджээ.
  6. 1971 онд Бүгд найрамдах ардчилсан Бангладеш улс албан ёсоор байгуулагдав.
  7. 1975 онд Кампожийн нийслэл Пном Пень хотод Хяналтаа тогтоогоод байсан Кхмерийн хөдөлгөөний цэргүүд бууж өгснөөр Кампожийн иргэний дайн өндөрлөжээ.
  8. 1978 онд Афганистаны ардчилсан хөдөлгөөний удирдагч Мир Акбар Хибер бусдын гарт амиа алдав.
  9. 1982 онд Канад улс үндсэн хуулиараа төрийн тэргүүнээр Хатан хаан II Элизабетыг тодруулав.
  10. 2006 онд Израйлийн Тел Авив хотын нэгэн ресторанд Палестины амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж 11 хүн амиа алдаж, 70 хүн шархаджээ.
  11. 2014 онд АНУ-ын Сансар судлалын агентлагын хөөргөсөн Кеплер хиймэл дагуул нарны аймгаас хол өөр одны системд дэлхийтэй ижил гараг байгааг илрүүлэв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай