420 орчим хаяг, самбарыг буулгаад байна

420 орчим хаяг, самбарыг буулгаад байна

Нийслэлийн өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байсан 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг өнгөрсөн амралтын өдрүүдээр албадан буулгасан байна. "Манай хороо-Миний гудамж" аяны хүрээнд Жигжидийн уулзвараас дөрвөн буудал хүртэл замын хоёр талаар, Доржийн гудамж дагуу замын хоёр талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох хоёр тулгуурт байгууламж, 170 хаяг хаягын байгууламж, цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна. Цаашид дөрвөн буудлаас 32-ийн тойрог, 32 тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөөд байна.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг уриалж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай