ФОТО: Гүүрэн замын ажил эхэллээ

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн зам барих ажлыг эхлүүлэх болсон тул өнөөдөр (2018.04.16) 05:00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хаасан байна.  Иймээс түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас жолооч нарт санууллаа. Тодруулбал,  Махатма Гандийн гудамж, “40 жилийн өндөрлөг”-өөс /Соёмботой хөшөө/ Нарны зам хүртэл барьсан түр замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай