Буриад зон олон "Алтаргана-2018" олон улсын их наадамдаа урьж байна

Буриад зон олон  "Алтаргана-2018" олон улсын их наадамдаа урьж байна

Олон улсын "Алтаргана-2018" Их наадам 13 дахь удаагаа ОХУ-ын Эрхүү хотноо 7 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид хэвлэлд мэдээлэв. 

Анх дууны уралдаан байдлаар зохиож байсан бол өдгөө ОХУ-ын муж, бүс нутгууд болон бусад улсад тархан суурьшсан буриад түмний эв санаа, сэтгэл бодлыг нэгдүүлсэн наадам болж өргөжсөн. Тус наадам Буриадын ардын уламжлалт ёс заншлыг сэргээх, сахин хамгаалах, хөгжүүлэхэд чиглэгдсэн арга хэмжээ юм.

Энэ жилийн наадам урлагийн 15 төрөл, спортын зургаан төрлөөр явуулах гэнэ. Тэмцээн уралдаанд орох хүн бүрийн өмнө нээлттэй бөгөөд 6 дугаар сарын 10-наас өмнө бүртгүүлэх шаардлагатай. 

Дэлгэрэнгүй мэдээллийн лайваас үзнэ үү

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай