Залуучуудын хожил, хожигдол ганц хоёрхон оноогоор шийдэгдлээ

Монголын боулинг сонирхогчдын холбоо, Страйкс клубээс хамтран Залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 15-ны ням гаригт Биг боулинг төвд зохион байгууллаа.

Тэмцээнд 39 хүртэлх насныхан эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, мөн хосын буюу багийн төрлөөр нийтдээ 50 гаруй тамирчин өрсөлдлөө.

Хамгийн өндөр онооны эзэн буюу шилдэг тамирчнаар эрэгтэйчүүдээс Х.Хишигбат /216 оноо/, эмэгтэйчүүдээс Т.Нансалмаа /233 оноо/ нар тодорлоо.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргаар Б.Батхүү шалгарч алтан медаль, аваргын цом хүртэж, мөнгөн медалийг Цэв.Батжаргал, хүрэл медалийг С.Сумьяабаатар нар авлаа.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Мягмарцэнд аварга болж, мөнгөн медалийг Б.Оргилмаа, хүрэл медалийг Т.Нансалмаа нар хүртэв.

Эрэгтэй багийн төрлийн аваргаар Т.Шинэбаяр, С.Сумьяабаатар нар тодорч, удаах байранд П.Одхүү, О.Батбаатар, гуравдугаар байранд Х.Хишигбат, Б.Саруулболд нар орсон юм.

Эмэгтэйчүүдийн багийн төрөлд Т.Нансалмаа, А.Хонгорзул нар түрүүлж, Б.Оргилмаа, Л.Оюунбаяр нар мөнгөн медаль зүүж, С.Дэлгэрцэцэг, С.Ариунжаргал нар хүрэл медалийн эзэд боллоо.

Баг тамирчдын оноо тэнцэх, хайнаа хагалах дахин тоглох явдал хэдэнтээ гарсан бөгөөд медалийн төлөөх тоглолтууд ганц, хоёрхон онооны зөрүүгээр шийдэгдсэн нь Залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний онцлог байв. Ер нь энэ удаа охид маань хөвгүүдээ “ичтэл” сайн тоглосон бөгөөд Б.Мягмарцэнд л гэхэд халз бүх тоглолтондоо 200 шахам оноогоор өрсөлдөгчөө буулган авсан юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай