М.Зүкербергийн аюулгүй байдлын зардлыг 50 хувиар өсгөжээ

“Фэйсбүүк” компани өнгөрсөн онд удирдагч Марк Зүкербергийнхээ аюулгүй байдал, ажил хэргийн аяллын зардалд ес орчим сая доллар зарцуулжээ. Үүнд 2016 онд 5.8 сая доллар зориулснаас үзвэл уг зардал 50 орчим хувиар өссөн гэж CNN мэдээллээ. Тус телевизийн нотолсноор 2015 оноос эхлэн М.Зүкербергийн эдгээр зардал эрс нэмэгдэн, 20 сая долларт дөхжээ.

“Компанийг үүсгэн байгуулагч, Захирлуудын зөвлөлийн дарга, Ерөнхий гүйцэтгэх захирлын хувиар түүний хувийн аюулгүй байдалд шууд заналхийлэх болсон нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн” гэж “Фэйсбүүк” тайлбарлав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай