Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 19 зүйл: Долларын ханш өсчээ

4 дүгээр сарын 16-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 106 дахь өдөр бөгөөд он дуусахад 259 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 12 хэмийн дулаан бол шөнөдөө 1 градус дулаан байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 30, найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эрлэг лугаа учрах гэнэ. Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 41.00, юань 382.50, вон 2.25 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. 09.58 цагт сар битүү болно.
  2. "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас "Байгаль, соёлын өвийг хамгаалах сан"-гаас дөрөвдүгээр сарын 18-нд Хөшөө дурсгал, дурсгалт газрыг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
  3. Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих ажлын хүрээнд өнөөдөр 05.00 цагаас эхлэн “Home plaza” төвийн уулзвараас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хааж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1818 онд АНУ-ын Сенатын танхим Канадтай хиллэх хилийн зурвасыг эцэслэн баталжээ.
  2. 1853 онд Энэтхэгт анхны зорчигч тээврийн галт тэрэгний үйлчилгээ нэвтрэв. Анхны зорчигч тээврийн галт тэрэг Бомбайаас Тане хот руу зорчиж байжээ.
  3. 1910 онд Орчин үеийн шайбтай хоккейн дүрмийн дагуу зохиогдсон анхны тэмцээн АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын цэнгэлдэхэд болжээ.
  4. 1912 онд Харриет Күймби Английн сувгийг нисч гаталсан анхны эмэгтэй болов.
  5. 1917 онд Швейцарьт цөлөгдсөн Владимир Ленин Оросын Петроград хотод эргэн иржээ.
  6. 1922 онд Герман болон ЗХУ Рапаллогийн гэрээнд гарын үсэг зурснаар дэлхийн I дайнаас болж тасалдаад байсан дипломат харилцаагаа эргэн сэргээв.
  7. 1947 онд Америкийн улстөр судлаач Бернард Барук АНУ болон ЗХУ-ын харилцаанд сэв суусныг ажиглан "Хүйтэн дайн" гэх нэр томъёог анх удаа ашиглав.
  8. 1961 онд Кубын удирдагч Фидель Кастро ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ "Куба улс ирэх жилүүдэд Марксист-Ленинист замаар Коммунист засаглалаар замнана" гэдгээ зарлан тунхаглажээ.
  9. 1990 онд Дэлхийн эрүүл мэндийн практикт анх удаа Жек Кеворкиан гэх эмч өвчтөний хүсэлтээр амьсгалын системийг нь тасалжээ. Түүнийг олон нийт "Үхлийн эмч" гэж цоллосон гэдэг.
  10. 2001 онд Энэтхэг-Бангладешийн хооронд тав хоног үргэлжилсэн хилийн маргаан дэгдэв.
  11. 2003 онд Грек улсыг парламент Европын холбоонд нэгдэн орохыг дэмжжээ.
  12. 2012 онд Пулитцерийн шагналын Уран зөгнөлийн төрөлд аливаа ном зохиол ялалт байгуулсангүй. Ингэснээр 1977 оноос хойш анхны тохиолдол болсон юм.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай