Аялагч Ч.Мөнгөндалай Биеийн тамир, спортын газрын дээд шагнал хүртэв

Аялагч Ч.Мөнгөндалай Биеийн тамир, спортын газрын дээд шагнал хүртэв

Аялагч Ч.Мөнгөндалай Биеийн тамир, спортын газрын дээд шагналаар шагнагдлаа. “Хүсэл мөрөөдөлд Хөгжлийн бэрхшээл саад болдоггүй” гэсэн уриатайгаар 285 км замыг 15 хоногийн турш явган туулж, Соёны нурууны ноён оргил Мөнх Сарьдагийн 3491 км оргилд амжилттай гарсан аялагч юм. 

Түүнийг энэ сарын 10-ны өдөр Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц хүлээн авч, Биеийн тамир, спортын газрын дээд шагналаар шагналаа.  

Түүний Мөнх Сарьдагийн оргилд амжилттай гарч, өөрөөрөө бахархаж буй сэтгэл догдлуулсан бичлэг олон хүнд хүсэл мөрөөдөл, итгэл найдвар өгч чадсан билээ. Ч.Мөнгөндалай бол бусдын л адил хүсэл мөрөөдлөөрөө жигүүр хийн зүтгэж яваа жирийн л нэг Монгол залуу. Тэрээр дараагийн аялалынхаа төлөвлөгөөг хэдийнээ гаргасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ганцаараа аялж чаддагийг дэлхий нийтэд харуулахаар Европын орнуудаар аялах бэлтгэлээ базааж байгаа аж.

Аялагч Ч.Мөнгөндалай нь уулын спортод төдийгүй дугуйн спортоор хичээллэдэг бөгөөд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дараах газруудаар амжилттай аялаад ирсэн байна.

  • 2014 оны 7 сард Алтай таван богд “Малчин оргил” 4051м
  • 2016 оны 2 сард Мөнхсарьдаг 3491м
  • 2016 оны 4 сард Отгонтэнгэр 4008м
  • 2017 оны 2 сард Асралт хайрхан 2800м
  • 2017 оны 3 сард Мөнхсарьдаг 3491м
  • 2017 оны 6 сард Отгонтэнгэр 4008м
  • 2017 оны 7 сард Хүйтэний оргил 4374м
  • 2017 оны 7 сард Мөнх хайрхан 4207м
  • 2017 оны 8 сард Сутай хайрхан 4220м

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай