Ж.Мөнхбат аварга бурхны оронд оджээ

Олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Дархан аварга Ж.Мөнхбат бурхны оронд оджээ. Мөөеө аварга Монголын чөлөөтийнхнөөс ДАШТ-ий анхны медалийг хүртэн, улсын наадамд зургаан удаа түрүүлсэн, цагийг эзэлсэн хүчтэн байсан юм.

“Хоёр Мөнх” хэмээх хос баганы нэг нь уналаа, даанч харамсалтай. Эх орондоо дахин мэндэлж, уран хурц, дайчин барилдаан, гүндүүгүй сайхан зангаараа монгол түмнээ дахин баясгаарай, аварга аа. Ум сайн амгалан болтугай.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

Илгээх

Энэ тухай