Залуучуудын анхдугаар тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болох нь

Монголын боулинг сонирхогчдын холбоо, Страйкс клубээс хамтран Залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг энэ сарын 15-ны ням гаригт Биг боулинг төвд зохион байгуулах гэж байна.

Наймдугаар сард Индонез улсад болох Азийн наадамд оролцох тамирчдыг сонгох тэмцээнд манай залуучууд маш амжилттай оролцсон. Эндээс болон бусад тэмцээнээс боулингийн залуу үеийн чадвар чансаа ахиж, өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь харагдаж буй. Нөгөөтэйгүүр, боулингийн холбоод олон  тэмцээн зохион байгуулдаг ч яг залууст хандсан тэмцээн төдийлөн болдоггүй байлаа.

Тэмцээнд 39 хүртэлх насны залуус, бүсгүйчүүд ганцаарчилсан болон хосын төрлөөр оролцоно. Мөн ганцаарчилсан төрөлд урьдчилсан шатанд бүх тамирчид 4 тоглолт гүйцэтгэж, хамгийн өндөр оноотой 8 тамирчин финалд шалгарч нэгээр гарсан нь 8-аар шалгарсан тамирчинтай халз тоглох зарчмаар аваргаа тодруулна. Хосыг сугалаагаар бүрдүүлнэ.

Залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шагналын сан нэлээн өндөр байх ажээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай