“Карло өвөө”-гийн тухай 20 баримт

“Карло өвөө”-гийн тухай 20 баримт

Рома”, “Милан”-д тоглож, “Парма”, “Ювентус”,“Милан”, “Челси”, “Пари Сен-Жермен”, “Реал Мадрид”-ыг дасгалжуулан, өдгөө Мюнхений “Бавари”-г удирдаж буй итали мэргэжилтэнКарло Анчелоттигийн тухай сонирхолтой баримтуудыг танилцуулъя.


1. Карло нэлээд ховдог хэдий ч юуны түрүүнд чанарыг эрхэмлэдэг, дараа нь хэмжээг.

2. “Юве”-гийн фэнүүд түүнийг гахайтай зүйрлэх үед“Амьтныг доромжилсон хэрэг” гэж хариулжээ.

3. Тэрбээр католик шүтлэгтэй, ням гариг бүр сүм рүү зүглэдэг гэнэ.

4. Морь унах хообийтой бөгөөд Режиоло дахь адууны жүчээнд нь хэд хэдэн морь бий.

5. Эхнэр Луиза нь чадварлаг нисэгч байсан бөгөөд нэг удаа нөхрөө бага оврын нисдэг тэргээр “Милан”-ы бэлтгэлийн төвд хүргэж өгсөн гэнэ.

6. Хүү Давиде нь “Сери Д”-д тоглож байжээ.

7. 24 настай охин Кайя нь Италийн теле шоунд оролцож, “Челси ТВ”-д ажиллаж байв.

8. 30 настай румын бүсгүй Марина Кретутай сээтэгнэж байсан нь илэрч, 25 жил ханилсан эхнэр Луизадаа хаягджээ.

9. Залуудаа маш олон тоглолт хийсэн хагас хамгаалагчийг “Карлетто”, “Карло өвөө” гэх зэргээр хочилдог байв.

10. 2005 оны Аваргуудын лигийн өмнөхөн тавьсан мөрийгөө алдаж (“Милан” хожигдсон) хэсэг зуур тамхинаас гарсан гэдэг.

11. Сүүлийн дөрвөн жилд “Ливерпуль”-ийн тоглолтын нэг ч бичлэгийг үзээгүй.

12. “Милан” “МЮ”-д хожигдох үеэр Алекс Фергюсоны ганц лонх улаан дарс хувааж уух саналыг хүлээж аваагүй.

13. Зөвхөн “Ювентус”-т дасгалжуулагчаар ажиллах үедээ л тэднийг дэмжсэн гэж амалджээ.

14. Домогт Зинедин Зидан түүнийг хамтарч ажиллахад ер бусын хүн хэмээн үнэлж байв.

15. Какаг “Милан”-д ирэх үе хүртэл Анчелотти түүний талаар ямар ч мэдээлэлгүй байжээ.

16. Швед дасгалжуулагч Свен Горан Эрикссоныг үнэлдэг бөгөөд 1987 онд “Рома” түүнийг халсны дараа Карло тэдний клубээс явсан юм.

17. “Челси”-д очихынхоо өмнөхөн л РоманАбрамовичтой анх нүүр тулан уулзжээ. Тэднийг АНУ-д уулзах үед Андрей Шевченко орчуулагчийн үүрэг гүйцэтгэв.

18. “Champions League”-д тоглогч, дасгалжуулагчийн хувиар түрүүлсэн зургаахан хүний нэг.

19. Тэрбээр тоглогчийн хувиар 14, дасгалжуулагчийн хувиар 20 цом хүртээд буй.

20. “Парма”-д дасгалжуулагчаар ажиллах үедээ балчир Буффоныг багтаа элсүүлж байв.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай