ФОТО: “Mongolia Mining 2018” өнөөдөр өндөрлөнө

Энэ сарын 4-6-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулагдаж байгаа Монголын уул уурхайн салбарын томоохон үзэсгэлэн болох “Mining Mongolia 2018”-д үйлчилгээгээ танилцуулж, олны талархлыг хүлээсээр байна.

“Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэнг Улаанбаатар хотод найм  дахь жилдээ ийнхүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж байна.   

Үзэсгэлэнд уул уурхайн салбарын дэлхийд тэргүүлэх технологиудыг гурван өдрийн турш дэлгэн харуулахаас гадна, эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтуудыг зохион байгуулдаг онцлогтой. “Mongolia Mining 2018” олон улсын уул уурхайн үзэсгэлэн өнөөдөр өндөрлөнө.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай