ФОТО: “Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадам гэрэл зурагт

БНСУ-д болсон “Пёнчан-2018” өвлийн олимпийн XXIII наадамд ажилласан гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нар “Blue Mon Center”-ийн “Norphei Art Gallery”-д үзэсгэлэнгээ нээлээ.

“Өвлийн XXIII олимпийн наадам” гэрэл зургийн үзэсгэлэнд олимпийн наадмын торгон агшин, сэтгэл хөдлөм мөч, ялалт, ялагдлыг харуулсан фото зураг багтжээ.

Нийт 50 гаруй уран зураг сонгогдсон уг үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 11 хүртэл үргэлжлэх юм байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай