ИНФОГРАФИК: Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар 18 бие даасан хууль баталжээ

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар бэлтгэсэн инфографикуудыг цувралаар хүргэж байна. Энэ удаад Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны нэгдсэн тойм болон Улсын Их Хурлын Байнгын хороодын үйл ажиллагааны талаарх мэдээллийг толилуулж байна.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулган 2017 оны аравдугаар сарын 02-ний өдрөөс 2018 оны хоёрдугаар сарын 09-ны өдрийг дуустал ажлын 93 өдөр үргэлжилсэн. Чуулганы нэгдсэн хуралдаан нийт 39 удаа, 166 цаг 32 минут,Байнгын хороодын хуралдаан 132 удаа, 133 цаг 53 минут, дэд хороодын хуралдаан 5 удаа, 5 цаг 59 минут тус тус хуралдсан байна. 

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд бие даасан 18 хууль, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай95 хууль, хууль хүчингүй болсонд тооцох тухай 5 хууль, гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 7 хууль, Улсын Их Хурлын 54тогтоолыг тус тус баталсан байна.

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хууль тогтоомжийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан 2, Байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан 7, нийт 9 ажлын хэсэг ажиллав. Эдгээр ажлын хэсэгт давхардсан тоогоор Улсын Их Хурлын 70 гишүүн оролцож ажилласан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын даргад хандан Улсын Их Хурлын 25 гишүүн 93 асуудлаар 18 удаагийн асуулга, 2 асуулт тус тус тавьсан бөгөөдУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 гишүүний нийт 8 асуулгын хариуг сонсож, давхардсан тоогоор Улсын Их Хурлын 86 гишүүн 228 асуулт асууж, хариулт авч, санал хэлсэн байна. 

Харин Улсын Их Хурлын Байнгын хороод 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд нийт 132 удаа хуралдаж, 284 хууль, тогтоолын төсөл /давхардсан тоогоор/-ийг хэлэлцэж, Байнгын хорооны 147 санал, дүгнэлт, танилцуулга бэлтгэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ.

Иргэний 300 өргөдөл, гомдол хүлээн авснаас 233 өргөдөл, гомдолд хариу өгч шийдвэрлэсэн ба албан байгууллага, аж ахуйн нэгжээс 511 албан бичиг ирүүлснээс 417 албан бичигт хууль тогтоомжид заасан журмын дагуу хянаж, хариу өгсөн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай