ХБНГУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс зохион байгуулсан сургалт семинарт оролцлоо

ХБНГУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс 2017 оны 11-р сард “Чанарын дэд бүтэц–Тогтвортой хөгжил” сэдэвт цахим сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг хүлээн авснаас СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Д.Төрмөнх, Тамгын газрын гадаад харилцааны мэргэжилтэн Б.Галпүрэв, Төв аймгийн СХЗХ-ийн мэргэжилтэн Ж.Түвшинсүрэн нар шалгарч Киргиз улсын Бишкек хотод цахим сургалтанд хэрхэн хамрагдах тухай зааварчилгаа өгөх семинарт амжилттай оролцоод ирлээ.

Уг семинарт Монгол, Киргиз, Казахстан, Тажикстан, Узбекистан, Афганистан гэсэн 6 орны мэргэжилтнүүд хамрагдаж ирэх дөрвөн сарын хугацаанд цахим сургалтанд хамрагдах заавар, зөвлөгөө авлаа.

Сургалтын хаалтын семинар 2018 оны долдугаар сард ХБНГУ-ын Берлин, Брауншвайг хотуудад зохион байгуулагдана.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай