Сурагчдын гуравдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэллээ

Сурагчдын гуравдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэллээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын гуравдугаар улирлын амралт өнөөдрөөс эхэлж байна. Дөрөвдүгээр улирлын хичээл ирэх сарын 1-нд эхлэх юм.

Харин аймаг, сум, багийн сургуулиуд энэ сарын 26-наас ирэх сарын  8-ыг хүртэл амарна.

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн эхэнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг гуравдугаар улиралд 3 дугаар сарын 23-наас 4 дүгээр сарын 5-ны хооронд амраах хуваарьтай байсан ч өнгөрсөн сарын 6-нд БСШУС-ын сайдын тушаалаар амралтын хуваарьт өөрчлөлт орсон юм.

Сайдын тушаалаар хичээлийн жилийн зуны амралтын хуваарь ч өөрчлөгдөж өмнө нь зуны амралтыг бага анги  5-р сарын  25-наас  дунд, ахлах анги  6-р сарын 8-наас амрах хуваарьтай байсан бол шинэчилсэн тушаалаар бүх сургуулийн 1-2 дугаар ангийн сурагчид 6 дугаар сарын 1-нээс, 3-5-р ангийнхан 6-р сарын 8-наас, 6-12 дугаар ангийн сурагчид 6-р сарын 15-наас амрахаар боллоо. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай