“Шарын гол” компани тэрбум төгрөгийн 2.4ашигтай ажиллажээ

Эрчим хүчний нүүрс олборлож, Дархан, Сэлэнгийн бүс нутгийг хангадаг “Шарын гол” компани 2017 оны санхүүгийн жилд 2.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Тус компанийн борлуулалтын орлого өмнөх оныхоос 52 хувиар өсөж, 48.2 тэрбум төгрөгт хүрсэн байна. “Шарын гол” компани 2016 онд 7.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан юм.

Тус компани өнгөрсөн жил нийт 912 мянган тонн нүүрс олборлосон байна. Уг нь тэднийх 800 мянган тонныг олборлохоор төлөвлөсөн аж. Тэд “Эрдэнэт үйлдвэр” компанийн дулааны цахилгаан станцад нүүрс нийлүүлэх гэрээ байгуулснаар олборлолтоо ийнхүү өсгөсөн гэнэ.

“Эрдэнэт үйлдвэр” компани дулааны цахилгаан станцдаа 48 мВт-ын хүчин чадал бүхий дөрвөн турбингенератор нэмж суурилуулснаар хүчин чадал нь 53 мВт болгож нэмэгдсэн. Хүчин чадлаараа улсдаа гуравдугаарт эрэмбэлэгдэж буй шинэ цахилгаан станцыг “Шарын гол” компани энэ сараас нүүрсээр хангаж эхэлжээ.

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанийн хувьцааны ханш 2011 онд 27 400 төгрөгт хүрч байсан. Тэгвэл одоо 2400 төгрөгтэй дүйж байна. Ингэснээр 10.17 сая ширхэг хувьцаатай “Шарын гол”-ын зах зээлийн үнэлгээ 24.4 тэрбум төгрөгт хүрчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай