Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 22 зүйл: “Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт болно

3 дугаар сарын 22-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 81 дэх өдөр бөгөөд он дуусахад 284 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 7 хэмийн дулаан бол шөнөдөө -6 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 5, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал эд мал арвижих гэнэ. Энэ өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2401.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.40, юань 379.60, вон 2.24 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. “Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт Төрийн ордны А танхимд өглөө 10.00 цагт болно. 
  2. Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа банкны салбарын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд батлагдсан Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль; Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн эх бичвэрийг Монголбанкинд хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа 10.00 Монголбанкны 5 давхрын хурлын зааланд болно.
  3. "Монголын геологи хайгуул-2018" чуулга уулзалт 2018 оны гуравдугаар сарын 22-23ны өдрүүдэд Корпорейт Конвеншн төвд / Худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэд/ болно.
  4. 11.30 цагт Улсын Ерөнхий прокурорын газрын 3 давхрын хурлын заланд Азийн сан, УЕПГ-ын хамтын ажиллагааны хүрээнд Прокурор, ажилтны ашиг сонирхлын зөрчил, сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах 18001919 дугаарын утасыг танилцуулах ажиллагаа болно. 
  5. 09.00 цагт Туушин зочид буудалд "Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-д санал авах хэлэлцүүлэг болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1622 онд одоогийн Виржиниа мужийн Жеймстаун хотод амьдардаг байсаан нутгийн уугуул 347 иргэнийг Английн эзлэн түрэмгийлэгчид буудан хороожээ.
  2. 1630 онд Массачусетийн хошууны колонийн захиргаа хөзөр, шоо, хөзрийн ширээ зэргийг хууль бус гэж үзэв.
  3. 1713 онд Хойд Каролина мужийг Европын орнууд хуваан захирах болжээ.
  4. 1739 онд Ираны хаан Надер Шах Энэтхэгийн Дели хотыг эзлэн түрэмгийлж улмаар олон арван үнэт эрдэнэ, Пикокын титэм зэргийг хулгайлан одов.
  5. 1872 онд аливаа нэгэн ажил, албан тушаал хүйсийн тэнцвэрийг хуульчилсан АНУ-ын анхны мужаар Иллиной муж тодорчээ.
  6. 1873 онд Испанийн үндэсний ассемблей Пуерто Рикогоос боол зөөвөрлөхийг хориглов.
  7. 1916 онд Хятадын түүхэн дэх сүүлчийн эзэн хаан Юань Шикай эрх ямбаасаа татгалзаж, Бүгд найрамдах Хятад улс шинээр эмхлэгдэн байгуулагджээ. 
  8. 1972 онд АНУ-ын Конгресс Хүний эрхийн тэгш байдлын тухай хуулийг соёрхон баталж, улмаар АНУ-ын бүх муж даяар хэрэгжүүлэхээр болжээ.
  9. 1981 онд Монгол-Зөвлөлтийн хамтарсан Союз-39 сансрын нислэгээр огторгуйн уудамд ниссэн Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн дэлхийн 101 дахь, Азийн хоёр дахь, анхны болоод цорын ганц Монгол хүн болов.
  10. 1993 онд компьютерийн технологийн "Интел" корпораци "Пентиум" чипийн анхныхыг худалдаанд гаргав. Анхны "Пентиум" 60 мегагерцын хурдтай, 100+ дүрсний үзүүлэлттэй, 64 байтын багтаамжтай байжээ.
  11. 1995 онд сансарт 438 хоног байж рекорд тогтоосон Оросын сансрын нисэгч Валерий Поляков эх дэлхийдээ газардав.
  12. 1997 онд дэлхийн уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 14 нас 9 сартай Тара Лапински түрүүлж тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу аварга болжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай