ФОТО: “Дэлхийн яруу найргийн өдөр” тохиож байна

Монголын зохиолчдын эвлэл уг өдөрт зориулж, Монголын хүүхдийн урлан бүтээх төвтэй уламжлал ёсоороо хамтран "Нэг ертөнц" яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэнгээ нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн болон Д.Нацагдоржийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, Г.Сэр-Одын шагналт, МЗЭ-ийн гишүүнээс төлөөлөл болгож, хамгийн алдартай, сайн бүтээлийг нь Монгол бичигт хөрвүүлэн бичсэн байх аж.

60 орчим найрагчийн бүтээл дэлгэгдэх тус үзэсгэлэнгийн бичвэрийг Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн 20-иод багш, сурагч гүйцэтгэсэн гэнэ.

Энэ үеэр зочин яруу найрагчид яруу найргийнхаа дээжээр мялаалга өргөсөн юм. Үзэсгэлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвд 10 хоног үргэлжилнэ гарна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай