ФОТО: Геологийн салбарын 40 жилийн судалгааны тайланг ОХУ-аас Монголд шилжүүлэн өглөө

Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 1950-1990 оны хооронд гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын ОХУ-ын "Росгеолфонд"-д хадгалагдаж байгаа тайлан, материалуудын эхний хэсгийг Монголын талд өнөөдөр шилжүүлэн өглөө. 

Монголын Геологийн салбарт онц чухал ач холбогдолтой энэхүү тайланг шилжүүлэн өгөх хэлэлцээ 2008 оноос эхэлсэн бөгөөд хоёр орны геологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд олон жил яригдаж өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байсан юм. ОХУ-ын Геологийн фондод хадгалагдаж байсан 1960-1990 оны үеийн манай нутаг дэвсгэрт хийсэн геологийн хайгуулын ажлын тайлангуудыг шилжүүлэн өгөх асуудлаар өндөр, дээд түвшний уулзалтууд болон Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаануудаар тогтмол хэлэлцэж ирсэн.

Харин энэхүү хэлэлцээ шийдэлд хүрч, Монголын талд ийнхүү хүлээлгэн өгөх шийдвэрт хүрснээр өнөөдөр тайлангуудыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт хүлээлгэн өгөв.    

Нийт 70 диск бүхий эдгээр тайлан, материалууд нь Монгол Улсын геологийн мэдээллийн санд орсноор геологийн ашигт малтмалын салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах төдийгүй Монгол орны геологийн шинжлэх ухаан, эрдэс түүхий эдийн салбарт үнэлгээ өгөхөд мэдээлэл болж, энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэгтэй юм. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай