"Алтан гадас-10" олон улсын хүүхдийн урлагийн наадам энэ сарын 28-нд эхэлнэ

"Алтан гадас-10" олон улсын хүүхдийн урлагийн наадам энэ сарын 28-нд эхэлнэ

Соёлын Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэгийн 10 жилийн ойн арга хэмжээний хүрээнд жил бүр зохион байгуулдаг Олон улсын хүүхдийн "Алтан гадас " урлагийн их наадмыг энэ сарын 28-30-ны өдрүүдэд Хүүхдийн Ордон, Олон улсын найрамдал зусланд хийхээр төлөвлөжээ. 

Энэ талаар Соёлын Аялал Жуулчлалын Олон Улсын Нийгэмлэгээс өнөөдөр хэвлэлд мэдээллээ. Уг арга хэмжээнд Монгол Улс, ОХУ-ын Буриад, Эрхүү, Зайбакальск мужаас олон авьяастан хүүхэд залуучууд оролцохоор бэлтгэж байгаа юм. 

Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хурлын үеэр хэлэхдээ "Энэхүү урлагийн наадам бол олон үндэстэн, ястныг урлагаар дамжуулан холбож өгөх, чухал ач холбогдолтой үйл хэрэг юм. Энэ жил бид нэг сая жуулчныг татах зорилготой ажиллаж буй юм билээ. Харин уг наадамд ОХУ-аас 400 гаруй оролцогчид оролцож, манай орноос мөн тооны хүүхэд бэлтгэл хангаад байна" гэв. 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараахи лайваас үзнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай