Сэргээш илэрсэн дөрвөн бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасчээ

Допингийн эсрэг үндэсний төвөөс өнгөрсөн оны сүүлчээр нэр бүхий 31 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид шинжлүүлэхэд дөрвөн тамирчин бүдэрсэн.

Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид өчигдөр хуралдах үеэрээ дээрх асуудлыг хэлэлцэн “Үндэсний бөхийн барилдааны болон бусад үед сэргээшийн шинжилгээнд хамрагдах, допингийн эсрэг дүрэм зөрчсөн бөхөд хариуцлага тооцох журам”-ын 4.1-д заасны дагуу хориотой төрлийн бодис илэрсэн улсын гарьд Ө.Бат-Орших, улсын начин Э.Даш, аймгийн арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр нарын барилдах эрхийг хоёр жил хаслаа.

Ингэснээр тэд заасан хугацаанд улс, аймаг, сумын болон бусад ямар ч барилдаанд зодоглох эрхгүй болов. Мөн хурлын үеэр энэ сарын 24- нд болох МҮБХ-ны Их эеийн бэлтгэл ажилтай танилцан, санал бодлоо хуваалцжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай