Ажилд авна

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК ” ХХК ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Компанийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн гэрээ, хэлцэл, дүрэм, журам заавар, тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, зөвлөгөө өгөх, компаниас иргэд, хуулийн этгээдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн төслийг англи, монгол хэл дээр боловсруулах, батлуулах, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих, гэрээнээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварт дүгнэлт гаргах, шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг цаг тухайд нь оруулах, төрийн болон төрийн бус байгууллагад итгэмжлэлийн үндсэн дээр компанийг төлөөлөх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Хууль эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Мэргэжлээрээ 1 ба түүнээс дээш жилийн хугацаанд ажилласан туршлагатай байх;

3. Монгол, англи хэл дээр гэрээ хэлцэл, баримт бичиг боловсруулах, найруулах чадвартай;

4. Компьютерын хэрэглээний програмыг эзэмшсэн байх;

5. Банк, санхүүгийн салбарт ажиллаж байсан бол давуу тал болно;

6. Шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан туршлагатай бол давуу тал болно;

7. Англи хэлний ярианы болон бичгийн өндөр мэдлэгтэй байх (IELTS-ийн 6.5 ба түүнээс дээш оноотой эсхүл түүнтэй дүйцэхүйц TOEFL-ийн оноотой бол давуу тал болно).

Нэмэлт ерөнхий шаардлага:

1. Үйл явдал, асуудлын уялдаа холбооны логик дэс дарааллыг олж, үүссэн асуудлыг хууль зүйн үүднээс зохих ёсоор шийдвэрлэх чадвартай;

2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;

3. Идэвхи санаачлагатай, бүтээлч сэтгэлгээтэй;

4. Хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, харилцааны соёлтой;

5. Ажлын ачаалал даах чадвартай, өөрийгөө дайчлан ажиллах боломжтой;

6. Ёс зүйн хэм хэмжээ, хөдөлмөрийн сахилга батыг дээдлэн сахидаг;

7. Урт хугацаанд тогтвор суурьшилтай ажиллах.

Бүрдүүлэх материал:

1. Анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);

2. Дипломны хуулбар(нотариатаар баталгаажуулсан байх);

3. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);

4. 3 үеийн түүх (гараар бичсэн);

5. Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);

6. Өмнөх хийж байсан ажил, туршлагын талаарх товч мэдээлэл.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn цахим хаягаар, эсхүл Монгол Улс, Улаанбаатар хот 14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, 13-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө 19, ХХБанкны 10-р давхарт 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (827)

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай