Ажилд авна

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК СУДАЛГАА, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН МЭРГЭЖИЛТЭН ШАЛГАРУУЛЖ АВНА

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Байгууллагын үндсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ бизнесийг бий болгоход төслийн санал боловсруулах, судалгаа хийж төсөл бичих, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулан гүйцэтгэлд хяналт тавих, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой ажлуудыг зохион байгуулах, төсөлтэй холбоотой мэдээ мэдээллүүдийг нэгтгэн дүгнэж удирдлагуудад танилцуулах мөн санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх.

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Бизнесийн удирдлага, банк, санхүүгийн удирдлагын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх;

3. Судалгаа шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх, илтгэх чадвартай байх;

4. Судалгааны ажил хийж байсан болон Төсөл хариуцан ажиллаж байсан бол давуу тал болно;

5. Харилцааны өндөр чадвартай байх.

Нэмэлт ерөнхий шаардлага:

1. Шинийг эрэлхийлдэг;

2. Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай ханддаг;

3. Бие дааж болон багаар ажиллах чадвартай;

4. Аливаад хурдан суралцах, асуудал шийдвэрлэх чадвартай;

5. Ажлын ачаалал даах чадвартай;

6. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);

2. Анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);

3. Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);

4. Англи хэлний түвшин тогтоох шалгалт /IELTS, TOEFL гэх мэт/ өгч байсан бол шалгалтын оноог гэрчлэх баримт;

5. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);

6. 3 үеийн түүх (гараар бичсэн);

7. Өмнө хийж байсан ажил, туршлагын талаар товч бэлтгэсэн мэдээлэл;

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 10-р давхарт 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267 (827)

Вэб сайт: www.mik.mn

И-мейл: info@mik.mn

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай