Ажилд авна

“МОНГОЛЫН ИПОТЕКИЙН КОРПОРАЦИ ОССК” ХХК ЗАХ ЗЭЭЛИЙН ШИНЖЭЭЧ ШАЛГАРУУЛЖ АВНА

Гүйцэтгэх үндсэн чиг үүрэг:

Байгууллагын үйл ажиллагаа явуулж буй бизнес орчны судалгаа, шинжилгээ хийх, шинээр хөгжүүлэх бүтээгдэхүүн үйлчилгээний мөнгөн урсгал болон үр ашгийг тооцох, түүний гүйцэтгэлд хяналт тавих, шинжилгээ хийх, санал, зөвлөмж боловсруулах, санхүү, хөрөнгө оруулалтын болон актив-пассивын бодлого тодорхойлоход шаардлагатай зах зээлийн мэдээллээр хангах.

Ажлын байранд тавигдах шаардлага:

1. Банк санхүү, эдийн засаг, санхүүгийн удирдлагын чиглэлээр баклавр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Статистик мэдээллийг цуглуулах, тэдгээрийг цэгцтэйгээр хурдан шуурхай боловсруулдаг байх

3. Санхүүгийн загварчлал, судалгаа шинжилгээ хийх, үнэлэлт дүгнэлт өгөх, тайлагнах чадвартай байх;

4. MS Excel дээр өндөр чадвартай байх (VBA бичдэг бол давуу тал болно)

5. Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй (ярианы болон бичгийн);

Нэмэлт ерөнхий шаардлага:

1. Хариуцсан ажилдаа бүтээлч сэтгэлгээтэй, идэвхи санаачлагатай ханддаг;

2. Багаар болон бие даан ажиллах чадвартай;

3. Шинийг эрэлхийлдэг;

4. Монголын эдийн засгийн онцлогийг ойлгодог;

5. Харилцааны өндөр чадвартай байх

6. Ажлын ачаалал даах чадвартай;

7. Тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй.

Бүрдүүлэх материал:

1. Ажилд орохыг хүссэн өргөдөл (гараар бичсэн);

2. Анкет (www.mik.mn цахим хуудаснаас татаж авна уу);

3. Дипломны хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);

4. Англи хэлний түвшин тогтоох шалгалт /IELTS, TOEFL гэх мэт/өгч байсан бол шалгалтын оноог гэрчлэх баримт;

5. Иргэний үнэмлэхний хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);

6. 3 үеийн түүх (гараар бичсэн);

7. Өмнө хийж байсан ажил, туршлагын талаар товч бэлтгэсэн мэдээлэл;

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй иргэд материалаа delgermurun@mik.mn хаягаар болон СБД-ийн 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 11-А хаягт орших Худалдаа хөгжлийн банкны 10-р давхарт 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг дуустал ирүүлнэ үү.

Жич: Анкетын сонгон шалгаруулалтад тэнцсэн ажил горилогч нартай холбоо барина.

Утас: 11-328267(827)

Вэб сайт: www.mik.mn

И-мейл: info@mik.mn

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай