ЦАГ АГААР: Хур тунадас орж, явган шуурга шуурна

ЦУОШГ-аас 2018 оны гуравдугаар сарын 19-нөөс 26-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулжээ. Тус мэдээнд дурдсанаар хугацааны эхээр нутгийн баруун өмнөд хэсгээр, дунд үеэр зарим газраар хур тунадас орох гэнэ.

Баруун аймгуудын нутгаар: 19-нд зарим газраар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24-нд Алтайн уулсаар, 25-нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногт сэрүүвтэр байх ч сүүлийн хагаст Увс нуур, Идэр, Тэсийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 16-21 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус хүрч дулаарна.    

Төвийн аймгуудын нутгаар: 19-нд Хангайн уулархаг нутгаар, 20,25-нд нутгийн хойд хэсгээр,  21-нд зарим нутгаар хур тунадас, уулархаг нутгаар бага зэргийн нойтон цас орж, явган шуурга шуурна. Салхи 21,25-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо Дархадын хотгороор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 1-6 градус, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулсаар шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Цаашдаа дулаарч 23-25-нд Дархадын хотгор, Хэнтийн уулс, голуудын саваар шөнөдөө 11-16 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүрч дулаарна.     

Зүүн аймгуудын нутгаар: 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-22нд зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи 21-22,25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-23-нд  Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 23-25-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус хүрч дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 19-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн зүүн хэсгээр, 21-нд зарим газраар хур тунадас орж, явган шуурга шуурна. Салхи 21,24-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд зарим газраар 12-14м/с хүрч ширүүснэ. 19-21-нд Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Цаашдаа ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус хүрч дулаарна. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай