Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 18 зүйл: Нисэхийн салбарын шинэчлэлийн талаарх зөвлөгөөн болно

3 дугаар сарын 19-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 78 дахь өдөр бөгөөд он дуусахад 287 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө 8 хэмийн дулаан бол шөнөдөө -3 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө ялимгүй хур тунадас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 2, есөн улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирэх гэнэ. Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2400.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.60, юань 380.20, вон 2.23 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 12.00 цагаас мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгэн дээвэр дор нэгдэж Монгол Улсын ардын жүжигчин, театрын нэрт найруулагч Б.Мөнхдоржид туслах хандивын аяныг эхлүүлэх талаар УДЭТ, СУИС, Кино урлагийн дээд сургууль, “Зохиомж” дээд сургуулийн хамт олон болон түүний шавь нар хамтарч мэдээлэл хийнэ.
  2. "Агаарын тээврийн либералчлал ба Иргэний нисэхийн салбарын шинэчлэл" Удирдах ажилтны зөвөлгөөн МҮХАҮТ-ийн дэргэдэх Корпорэйт зочид буудалд 09.00 цагаас эхэлнэ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1649 онд Английн ард нийтийн танхим Англи улсад аюул тарих этгээдүүдийг өршөөлгүй залхаан цээрлүүлэх тухай хуулийг батлав.
  2. 1812 онд Испанийн парламент буюу Кадиз Кортез Испанийн шинэ үндсэн хуулийг батлав.
  3. 1863 онд Эх газрын армийн хамгийн том хөлөг онгоц Жиоржиана хөлөг анхны аялалынхаа үеэр сөнөв. Сүйрлийн хэмжээ тухайн үеийн ханшаар нэг сая ам.доллараар хэмжигдэж байжээ.
  4. 1895 онд Францын зохион бүтээгч Август болон Луй Лумье нар дүрс бичих аппаратаар анхны дүрсээ бичжээ.
  5. 1918 онд АНУ-ын конгресс цаг, мөнгө, эрчим хүч хэмнэх зорилгоор улсаа цагийн бүслүүрт хуваах шийдвэр гаргав.
  6. 1920 онд АНУ-ын Сенат Версалийн гэрээнээс гарч байгаагаа хоёр дахь удаагаа зарлажээ. Өмнө нь АНУ-ын Сенат 1919 оны 11-р сард гарч байгаагаа зарлаж байсан юм.
  7. 1921 онд Ирландын тусгаар тогтнолын төлөөх дайн: Корк тойргийн Кроссбери тосгонд Ирландын бүгд найрамдах армийн 100 цэрэг, сайн дурын цэргүүдийн хамт Британийн 1,300 цэргийн эсрэг тулаан эхлүүлэхээр болжээ.
  8. 1931 онд АНУ-ын Невада муж мөрийтэй тоглоомыг хуулиар зөвшөөрөв.
  9. 1932 онд Сиднейн Харбор гүүр ашиглалтад оржээ.
  10. 1946 онд Францын Гайана, Гуаделуп, Мартиник, Риюнион арлууд Францын захиргаанд нэгдэв.
  11. 1962 онд бүх цаг үеийн түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн дуучин Боб Диланы "Боб Дилан" цомог худалдаанд гарав.
  12. 1965 онд Усан доогуур шумбан археологийн судалгаа хийх сонирхолтой өсвөр насны судлаач И.Лий Спенс 102 жилийн өмнө сөнөж, осолдсон эх газрын армийн Жиоржана хөлөг онгоцны үлдэгдэл болон зарим эд өлгийн зүйлийг илрүүлжээ. Тухайн үед энэ олдворыг АНУ-ын засгийн газар 50 сая ам.доллараар үнэлсэн байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай