ЦЕГ: Архидалтаа багасгаж, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх дүрмээ дагая

ЦЕГ: Архидалтаа багасгаж, нэгдүгээр эгнээгээр зорчихгүй байх дүрмээ дагая

Нийслэлийн цагдаагийн газраас нэгдүгээр эгнээгээр зорчиход торгох хуулийн тухай болон архидан согтуурлаас үүдэлтэй гэмт хэрэг өсөж байгаа асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдлээ.

ЗЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат "2012 онд Нийслэлийн засаг дарга, НИТХ-ын тогтоолоор нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон шийдвэр гаргасныг хууль бус гэх ташаа мэдээлэл ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархаж байна. Цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа хууль журмын хүрээнд явуулж байгаа. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь огтхон ч хууль зөрчсөн үйлдэл биш гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

Иргэн О "Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хүчингүй юм байна" гэх мэдээлэл тарааж байгаа нь үндэслэлгүй юм. Тухайн иргэн автомашинаа барьж яваагүй, цаг хугацаа орон зайн хувьд өөр газарт байхад өмчлөгч дээр нь торгуулийн хуудас очсоныг шүүх хүчингүй болгосон байгаа. Тухайн иргэний нэг удаагийн зөрчил дээр гаргасан шүүхийн шийдвэр гэдгийг ойлгох хэрэгтэй. 2012 онд Нийслэлийн засаг даргын саналаар НИТХ тогтоол гаргаж агентлагаараа дамжуулан замд тэмдэг тэмдэглэгээ байрлуулсан. Ингээд цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд тэмдгийн хэрэгжилтэд хяналт тавиад явж байгаа. Цаашид ч энэ үйл ажиллагаа үргэлжлээд явна. Нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон нь хууль бус шийдвэр биш бөгөөд хууль журмаараа явах болно" гэв.

"Дараагийн асуудал бол архидан согтууруулах ундааны замбараагүй хэрэглээг зохицуулах шаардлагатай холбоотой. Энэ хүрээнд "Эмзэг цэг хяналт шалгалт" -ыг зохион байгуулж байна. Шалгалтаар 1520 гаруй аж ахуй нэгж байгууллагаас 1250 иргэнийг хянаж, зөрчил гаргасан 26 аж ахуй нэгж байгууллага  65 иргэнийг Зөрчлийн тухай хуулиар 5,720,000 төгрөгөөр торгож, 9 аж ахуй нэгж байгууллагын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг холбогдох байгууллагад хүргүүлсэн" гэв.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай