ДОХИО: Цаг агаарын аюулт үзэгдлээс СЭРЭМЖЛҮҮЛЖ байна

ЦУОШГ-аас цаг агаарын аюулт үзэгдлээс сэрэмжлүүлсэн байна. Тодруулбал, өнөө шөнө  Дундговь, Дорноговийн хойд, Төв, Хэнтийн өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар хүчтэй цасан шуурга шуурах гэнэ. Мөн Улаанбаатарт шөнөдөө 10-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус хүйтэн байх гэнэ.

Иймд иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

  • Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;
  • Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах,  автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг. Иймээс хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

Мөн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, цас орж, замын гадаргууд халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд аль болох ХӨДӨӨ ОРОН НУТГИЙГ ЗОРИХГҮЙ байхыг иргэдэд зөвлөж байна

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай