Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 23 зүйл: Авто худалдаа эрхлэгчидтэй нээлттэй уулзалт хийнэ.

3 дугаар сарын 14-ний өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 73 дахь өдөр бөгөөд он дуусахад 292 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -6 хэмийн хүйтэн бол шөнөдөө -10 градус хүйтэн байх нь ээ. 
  3. Билгийн тооллын 27, таван шар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өлзийтэй сайн гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2397.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.70, юань 379.50, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. "Холлидэй инн" зочид буудалд "Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлого, үйл ажиллагаа" зөвлөлдөх уулзалт 09.00-12.00 цагийн хооронд болно. 
  2. JCI Central салбар байгууллагаас 21-р зууны чимээгүй тахал гэгддэг чихрийн шижин өвчнөөс сэргийлэх зорилгоор 2018 оноос авч хэрэгжүүлж буй “Anti–Diabetes” төслийн нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт ШУГТЭ-ийн төв үүдэнд болно. 
  3. 12.00 цагаас Батлан хамгаалахын хуулиудыг сурталчлах өдөрлөг Соёлын төв өргөөнд болно.
  4. 10.00 цагт НИТХ-ын Тэргүүлэгчид хуралдана. Төр захиргааны байгууллагуудыг шилжүүлэн байршуулах асуудлын төслийг боловсруулах тухай, НИТХ-ын ээлжит бус хуралдаан зарлах тухай, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 
  5. 11.20 цагаас Blue Sky зочид буудлын 3 давхарт Монголын Ногоон нам, ИЗНН, МҮАН, МАХН зэрэг улс төрийн намууд шударга тогтолцоог тогтоон хөгжүүлэх эрхэм зорилго бүхий шинэ Дээд хуулийг ард түмнээрээ хэлэлцүүлэн батлуулахын төлөө хамтран ажиллах Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болно.
  6. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын удирдах ажилтны зөвлөгөөн 09.00 цагт Чингис зочид буудлын 3 давхарын хурлын танхимд болно.
  7. "Авто цогцолбор" ОНӨААТҮГ оффисын байранд Авто худалдааны цогцолборын захиргаа, маркетингийн албанаас 14.00 цагаас Авто худалдаа эрхлэгчидтэй нээлттэй уулзалт хийнэ. 
  8. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилэн найруулгын төслийг танилцуулах хэлэлцүүлэг 09.00 цагт "Хуульчдын танхим"-д болно. 

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 1489 онд Киприйн хатан Катерин Корнаро хаант улсын талыг Венецид зарав.
  2. 1794 онд зохион бүтээгч Эли Уитни торгоны машин зохион бүтээж патент авчээ.
  3. 1900 онд АНУ-ын мөнгөний ханш алтны нэрлэсэн ханшаар хэмжигдэж эхлэв.
  4. 1931 онд Энэтхэгийн анхны дуутай кино "Алам Ара" дэлгэцэнд гарчээ.
  5. 1939 онд Словак улс Германаас салан тусгаарлав.
  6. 1942 онд шинээр зохион бүтээгдсэн пенициллинийг анх удаа өвчтөн дээр туршжээ.
  7. 1951 онд Солонгосын дайн: НҮБ-ын цэнхэр дуулгатнууд Сөүл хотыг эргэн мэдэлдээ авав.
  8. 1967 онд АНУ-ын ерөнхийлөгч Жон Ф.Кеннедиг Арлингтоны үндэсний оршуулгийн газар нутаглуулав.
  9. 1994 онд гар утасны хамгийн хүчтэй процессор болох Лайнукс кернел хувилбарын 1.0.0 загвар худалдаанд гарчээ.
  10. 1995 онд АНУ-ын сансрын нисэгч Норман Тагард задгай сансарт Оросын ачааны машин жолоодсон анхны сансрын нисэгч болов.
  11. 2008 онд Төвдийн Лхас хотод тусгаар тогтнолыг дэмжсэн олон арван жагсаал, бослого хөдөлгөөн болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай