Сэрэмжлүүлэг: Хүүхдээс хараагаа БҮҮ САЛГА

Эцэг, эхийн анхаарал болгоомжгүйн улмаас тогоотой халуун хоолонд унаж түлэгдсэн бяцхан хүү гэмтэл, шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд оршин суух хаягтай, 1 нас 6 сартай, эрэгтэй Т нь энэ сарын 11-ний өдөр гэртээ тоглож байхдаа буцалж буй тогоотой хоол руу унаж түлэгдэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд очин боолт хийлгээд гэрээр эмчлүүлж байжээ. Гэтэл өчигдөр хүүгийн бие муудаж Бяанзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирэх үедээ нас барсан аж. Уг хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Эцэг, эх, асран хамгаалагч, тухайн цаг мөчид балчир хүүхдийг харж хандаж байсан хэн нэгний хайнга, анзааргагүй, хариуцлагагүй үйлдлээс болж хорвоо дэлхийтэй дөнгөж танилцаж явсан бяцхан зүрхнүүд эрүүл мэнд, амь насаараа хохирч байна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай