Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газруудтай танилц

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газруудтай танилц

Хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг хангах зорилгоор УБЦТС ТӨХК-аас жил бүрийн 3-р сараас эхлэн хийдэг аянгын өмнөх бэлтгэл ажил болон урсгал засвар өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье. 

Засварын хуваарийг хэрэглэгч та бүхэнд www.tog.mn вэб сайтаар сар бүр,  www.facebook.com/UBEDN хуудсаар өдөр бүр хүргэж, мөн засварын ажил эхлэхээс өмнө гэрээнд бүртгэлтэй гар утсанд мессеж илгээх хэлбэрээр урьдчилан мэдээлнэ.

Өнөөдөр засварын ажил хийгдэх нийслэлийн дөрвөн дүүрэг, зарим газруудыг танилцуулж байна.

Сүхбаатар

11:00-13:00

8-р хороо МАН-ын байр, Улаанбаатар, Туушин  зочид буудлууд, 64-р байр, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол хэвлэл, Интер номын дэлгүүр, Адмон хэвлэл, Мэдээлэл технологийн үндэсний парк, Спортын төв ордон болон эдгээрийн ойр орчмоор

13:00-14:00

-2-р хороо Улаанбаатар хэвлэл ХХК

Чингэлтэй

11:00-17:00

1-р хороо 1, 3, 10, 12, 13, 14, 15-р байр, Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, Мэдээлэл холбооны сүлжээ, Монтель, Монголын хөрөнгийн бирж, 5, 39-р цэцэрлэг,  Монгол банк, ЗГНБНЗ /4-р байр/, ХЗДХЯ, УБЕГ, УБ хотын банк, Төрийн банк болон эдгээрийн ойр орчмоор

11:00-17:30

9, 10-р хороо Дэнжийн 1, 34, 37, 57, 59, 60, 69-р гудамж, Давхарбаяр /вакум цонх/, Хувь цагаан од, ЛХТЭМӨ, Дуут улаан, Хүрд,  Монпетекс ХХК-ууд,  Дэнжийн 1000 ЦТП, Мон-Аналитик ШТС болон болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:30-18:00

13, 14-р хороо Худгууд болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00

1, 7, 8, 22-р хороо 42, 67-р сургууль, Цэргийн хотхон, Наран радио станц,  Мах маркет, 16 тн-ын зоорь,  3-р ногоон зоорь, Наран тоосго, ШУТИС-ийн хотхон, Баянцагаан, Баянхошууны гудамжууд, Баянхошууны хуучин эцэс болон эдгээрийн ойр орчмоор

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай