Өнөөдрийн тухай таны мэдэх ёстой 20 зүйл: Хэлмэгсдийн хөшөөний хойно жагсаал цуглаан зохион байгуулна

3 дугаар сарын 13-ны өдөр

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

  1. Өнөөдөр бол жилийн 72 дахь өдөр бөгөөд он дуусахад 293 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө -1 хэмийн хүйтэн бол шөнөдөө -7 градус хүйтэн байх нь ээ. Өдөртөө бага зэргийн цас орох гэнэ.
  3. Билгийн тооллын 26, зургаан цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал жаргал үргэлжид ирэх гэнэ. Энэ өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн, бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2398.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 42.90, юань 380.00, вон 2.22 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. MN-Мэдээллийн төвд 11.00 цагаас Казахстан улсын дуучин Мадина Садуакасовагийн “Мөрөөдлийн улс” тоглолтын талаар мэдээлнэ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Баяр энтертайнмент” ХХК ажиллаж буй.
  2. MN-Мэдээллийн төвд 11.30 цагаас "Онч шийдэл" ТББ-ын гишүүн хуульчдаас "Захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэд, аж ахуйн нэгжид учруулсан хохирлыг шүүхийн шийдвэрийг үндэслэн төсвөөс төлснийг тухайн шийдвэр гаргасан этгээдээр төсөвт нөхөн төлүүлэх" шаардлага бүхий стратегийн өмгөөллийн төслийг танилцуулна.
  3. Туушин зочид буудлын 5 давхар, Соёмбо танхимд 09.00-15.00 цагийн хооронд Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018” сэдэвтэй хурал зохион байгуулна.
  4. 6 настай хүүхдүүдийг дэмжих төслийн үр дүнгийн хурал 10.00-13.00 цагт Blue Sky зочид буудлын Кристал танхимд болно.
  5. 08.30-17.30 цаг хүртэл Хэлмэгсдийн хөшөөний хойно жагсаал цуглаан зохион байгуулна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд:  

  1. 624 онд Арабын хаан Мухаммад болон Меккагын Кураишийн шинэ дагагчдын хооронд болсон тулаанд Арабчууд ялжээ. Ингэснээр Баруун Араб бүхэлдээ арабчуудын мэдэлд шилжсэн юм.
  2. 874 онд Константинополь хотын Ариун дагагчдын сүмд Гэгээн Ницефорын ясыг байршуулж, онголжээ.
  3. 1639 онд Харвардын коллеж Английн санваартан Жон Харвардын нэрээр нэрлэгджээ.
  4. 1697 онд Маяачуудын мэдлийн сүүлийн хот Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагдав.
  5. 1781 онд аугаа одон оронч Уиллиам Хершель Уранус гарагыг нээжээ.
  6. 1930 онд Харвардын коллежийн одон орон судлалын төв Плутон гарагыг нээсэн талаар мэдээлэв.
  7. 1933 онд Их хямрал: АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д.Рүүзвельтийн зарлигаар шаардлага хангасан банкууд эргэн үүдээ нээжээ.
  8. 1940 онд Орос-Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөв.
  9. 1969 онд Аполло сансрын хөтөлбөр: Аполло 9 сансрын хөлөг сансарт даалгавраа амжилттай биелүүлж, эх дэлхийдээ газардав.
  10. 1988 онд Японы Аомори болоон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.
  11. Аляск орчмын усан Эксон газрын тосны компанийн асгасан газрын тосыг цэвэрлүүлэхэд нэг тэрбум ам.доллар гаргахыг АНУ-ын Хууль зүйн яамнаас шийдвэрлэжээ.
  12. 2008 онд дэлхийн зах зээл дээр нэг унц алтны үнэ 1,000 ам.долларт хүрчээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай