“Спорт ба эмэгтэйчүүд-2018” боулингийн тэмцээний шилдгүүд тодорлоо

 “Спорт ба эмэгтэйчүүд-2018” боулингийн тэмцээний шилдгүүд тодорлоо

Монголын Үндэсний Олимпын хороо, Монголын Боулингийн Холбоо, Монголын боулинг сонирхогчдын холбоо хамтран зохион байгуулсан  “Спорт ба эмэгтэйчүүд-2018” боулингийн анхдугаар тэмцээн 3-р сарын 9-нд буюу өнгөрөгч бямба гаригт “Big bowling” төвд болж, МҮОХ-ны гишүүд холбоодын төлөөлөл оролцлоо.
Хосын төрөл буюу багийн төрлийн аваргын титмийг Б.Мягмарцэнд, П.Уранчимэг нар зүүсэн бол С.Хандаа, Ч.Золжаргал нар мөнгөн титэм, Т.Нансалмаа, Хунтогос нар хүрэл титмийн эзэд боллоо. 

Багуудын хүчийг тэнцүүлэхийн тулд баг тус бүрт хашир туршлагатай нэг, шинэ залуу нэг тамирчинг сугалааны зарчмаар сонгон оруулсан байна.
Ганцаарчилсан төрлийн аваргын алтан титмийг Strikes клубын Т.Долгормаа, мөнгөн титмийг Big bowling клубын Т.Нансалмаа, хүрэл титмийн эзнээр Strikes клубын Ш.Гэрлээ нар тодорсон юм. Зохион байгуулагчид нь тэмцээний шагналын титэм, зурагт хуудас, цэцгэн хэлхээг өөрсдөө хийжээ.


МҮОХ, Монголын боулинг сонирхогчдын холбоо, Big bowling төвөөс уг тэмцээнийг спортын холбоодын дунд улирал тутам зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Тэмцээний үеэр Нийслэлийн эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Нийслэлийн шилдэг эмэгтэй” тэмдгээр Strikes клубын П.Уранчимэг, ТЭЦ-3-ын С.Хандаа нарыг шагнаж, баяр дээр баяр нэмлээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай