Боулингийн тамирчид анх удаа спортын мастер болж, цол тэмдгээ гардан авлаа

Боулингийн тамирчид анх удаа спортын мастер болж, цол тэмдгээ гардан авлаа

Монголд боулингийн спорт үүсэж хөгжсөн 22 жилийн түүхэн дэх анхны улсын цолтнууд энэ сарын 11-нд буюу өчигдөр албан ёсоор цол тэмдгээ гардан авлаа.

Монголын боулингийн холбоодын нэгдсэн зөвлөлийн идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Биеийн тамир спортын газрын даргын 2018 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн А/61 тоот тушаалаар өмнө нь болзлоо хангаад байсан Ш.Баатар, Ц.Лхаасүрэн, Ж.Содномдорж, С.Хандаа, Х.Өлзийхорол, Т.Дорждэрэм, Б.Мөнхтулга нарт СПОРТЫН МАСТЕР, Б.Батхүү, Цэнд.Батжаргал, Цэв.Батжаргал, Ц.Бямбасүрэн, С.Батзориг, Н.Цэдэндамба, С.Баярхүү, Ю.Ганболд, Т.Нансалмаа, Г.Төмөрбаатар нарт ДЭД МАСТЕР, Г.Анхбаяр, Т.Дорждэрэм, Р.Зулбаяр, А.Номин-Эрдэнэ, З.Сүхбат нарт "Улсын шүүгч" цолыг нь гардуулахаар болсон юм. 

Тэдэнд үнэмлэх тэмдгийг Монголын арванбайт боулингийн холбооноос Парк хаусын боулинг төвд зохион байгуулсан Боулингийн анхны мастеруудын нэрэмжит А зэрэглэлийн МАСТЕРС тэмцээний үеэр Монголын боулингийн бүх холбоодын удирдлага, төлөөллүүд хүрэлцэн ирж, гардуулан өгч баяр хүргэлээ.

Ийнхүү Монголын боулингийн тамирчдаас

  • 7 спортын мастер
  • 10 дэд мастер
  • 5 улсын шүүгч нийт 22 улсын цолтон анх удаа мэндэллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай