Паралимпийн 20 километрийн зайнд Б.Ганболд уралдаж, 18 тамирчнаас 16-д шалгарав

Паралимпийн 20 километрийн зайнд Б.Ганболд уралдаж, 18 тамирчнаас 16-д шалгарав

БНСУ-ын Пёнчан хотноо зохиогдож буй  өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн Б.Ганболд оролцож, 20 километрийн зайд 12 орны 18 тамирчидтай хурд хүчээ сорин 16-д шалгарав. Энэ төрөлд Украйны тамирчин тэргүүн байр эзэлж, Казахстан улсын тамирчин сүүл мушгив. Манай улсын тамирчин паралимпид хоёр дахь жилдээ оролцож байгаа бөгөөд наадамд оролцох эрхээ өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан ДАШТ-нд 9-р байранд шалгарч авсан туршлагатай боловч энэ удаад сүүлээсээ гуравт шалгарав. Түүний дараагийн тэмцээн энэ сарын 14, 17-ны өдрүүдэд тохиох болно.

 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай