Үнийн санал ирүүлэхийг урьж байна

2017 онд “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг санаачлан хэрэгжүүлсэн “Дулаалга аян” туршилтын хөтөлбөр нь гэр хорооллын айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулж, нүүрсний хэрэглээг 50% багасгаж, иргэд болон Засгийн газраас сайшаагдсан арга хэмжээ болсон юм.

Энэхүү хөтөлбөрийн цар хүрээг нэмэгдүүлэх, үр шимийг илүү олон айлд хүргэх хүсэлт ирсний дагуу “Дулаалга аян-2” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөр нь нэг талаас дулаан тусгаарлалтын материал үйлдвэрлэгч мэргэжлийн байгууллагууд нөгөө талаас орон байраа дулаалах сонирхолтой айл өрхийн хүсэл сонирхол, оролцоонд тулгуурлан зохион байгуулагддаг бөгөөд байшин сууцны эздийг дулаалга хийх арга техникт сургаж өөрсдөөр нь дулаалгыг хийлгэдэг онцлогтой юм.

Барилга байшингийн дулаан тусгаарлалтын материал үйлдвэрлэдэг, гэр хороолол дахь сууцнуудын нөхцөл, дулаалах арга барилын талаар мэдлэг туршлагатай,  айл өрх бүрийн онцлог, нөхцөлд тохируулан материал нийлүүлэх, дулаалах явцад зөвлөгөө өгөх боломжтой, үйлдвэрийн болон хүн хүчний нөөцтэй “Дулаалга аян-2” хөтөлбөрт бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгууллагыг урьж байна.

Сонирхсон байгууллагыг 1м2-д ногдох дулаалгын материалын үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. Үнийн саналд угсралт, суурилуулалтын үнэ орохгүй бөгөөд тухайн дулаалгын материалыг айлын хашаанд хүргэх үнэ, гүйцэтгэлийн технологид шаардагдах ажилбаруудтай холбоотой зардлыг тооцон ирүүлнэ.

Тухайлбал:

  • Хөөсөнцөр дулаалгын хувьд 1м2 талбайг дулаалахад шаардагдах материал: грунт, хөөсөнцөр, тор, цавуу, тэлэгчтэй шруп, өнгөлгөөний материал гэх мэт
  • Эрдэс хөвөн дулаалгын хувьд 1м2 талбайг дулаалахад шаардагдах материал: бэхэлгээний брус, эрдэс хөвөн, уур ус тусгаарлагч, тэлэгчтэй шруп, кронштейн, сайдинг гэх мэт 
  • XPS дулаалгын материалаар 1м2 талбайг дулаалахад шаардагдах материал: цавуу, тэлэгчтэй шруп, өнгөлгөөний материал гэх мэт

Үнийн саналыг 2018 оны 3-р сарын 16-ны 14:00 цагт “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийг удирдах нэгжид ирүүлнэ.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө, Азмон төвийн 6 давхарт 602 тоот

Холбоо барих утас: 312194, 318124;

Цахим: to_pmu@usip.mn

“Улаанбаатар-Цэвэр агаар төслийг удирдах нэгж”

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай