Берлинд зохиогдож буй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

Берлинд зохиогдож буй олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн эхэллээ

ХБНГУ-ын Берлин хотноо “Аи Ти Би Берлин” 2018 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 52 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

"МИАТ ХК", "Ger to ger", "Great Genghis and  Expedition", "Tsolmon Travel", "Juulchin Tourism Corporation", "Juulchin World Tours", "Nature Tours", "A Star Mongolia", "AB Travel" зэрэг хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл Монгол Улсаа болон нийслэл хотын аялал жуулчлалыг сурталчлан тус үзэсгэлэнд оролцож байна.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой ажээ. 

 “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнгийн үеэр таван тивийн 180 гаруй орны аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд, тур оператор, зочид буудал, агаарын тээвэр, интернет захиалгын компаниуд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээгээ 160 мянга гаруй хүнд танилцуулан 7 тэрбум еврогийн өртөгтэй гэрээ хэлэлцээрүүд хийдэг ба үзэсгэлэнг 7 000 гаруй олон улсын сэтгүүлчид ирж сурвалжилдаг байна.

Эх сурвалж: Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай