“Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал болов

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр "НЭГ ДЭЛХИЙ-НЭГ ХҮСЭЛ" уриан дор “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаалыг 4 дэх жилдээ зохион байгууллаа. Энэ удаагийн жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд төдийгүй эрчүүд дуу хоолойгоо нэгтгэсэн бөгөөд Их Монгол хүүхдийн холбоо, МЗХ-ны дэргэдэх клубууд, Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо, Монголын хараагүй иргэдийн холбоо, Deaf иргэд, Даунтай хүүхдүүдийн эхчүүд, олны танил эмэгтэйчүүд, гадаад оюутнуудын төлөөлөл болсон нийт 150 гаруй залуус оролцон үзэл бодлоо илэрхийлсэн юм. Уг жагсаалаар тэмцлийн бус уриалгын шинжтэй, тайван замаар нийгэмд эерэг хандлагыг бий болгохыг зорьсон байна. 

Жагсаал 11.00 цагт МЗХ-ны төв байрны дэргэдээс эхлээд Энхтайваны гүүр хүртэл 1200 метр замаар алхаж, буцахдаа Сүхбаатарын талбай, МЗХ төв байр гэсэн маршрутаар өрнөлөө. Энэ удаагийн жагсаалын онцлог нь олон улсын төлөөллүүд өөрсдийн үндэсний хувцсаараа гоёж оролцжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай