Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө “Нэг тэрбумаараа тэмцье”

Дэлхий дахинаа гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа аль нэг үед ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртдөг гэсэн тоон судалгааг НҮБ-аас гаргасан байдаг. Иймд дэлхий дээр амьдарч буй гурван эмэгтэй тутмын нэг буюу нийт нэг тэрбум охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор нэгдсэн "V-day" хэмээх олон улсын хөдөлгөөн үүссэний 15 жилийн ойг тохиолдуулан 2013 оноос эхлэн “ONE BILLION RISING” буюу “НЭГ ТЭРБУМААРАА ТЭМЦЬЕ” эсэргүүцлийн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. 

Энэ удаагийн арга хэмжээг Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ болон хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд зэрэг 1000 иргэн нэгдэн зохион байгуулж байна. Тодруулбал,өнөөдөр 12.30 цагаас Сүхбаатарын талбайд жендэрт суурилсан хүчирхийллийг (гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч) даван туулагчдыг буруутгах хандлагыг зогсоохыг уриалан “Women’s March” бүх нийтийн алхалтыг улс орон даяар зохион байгуулах гэнэ. Энэ талаарх мэдээллийг https://www.onebillionrising.org/ цахим хуудсаар дамжуулан авах боломжтой аж.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай