Хүннүгийн хаан ургийн тамганы найм дахь зургийг олов

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарынхан Хүннүгийн хаан ургийн тамга дүрсэлсэн хадны зураг Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн нутгаас өнгөрсөн баасан гаригт илрүүлсэн талаар бид мэдээлсэн. Энэ нь Монголын нутаг дэвсгэрээс илрүүлсэн, Хүннүгийн хаан ургийн тамганы долоо дахь нь байсан юм.

Тэгвэл археологичид дээрх дурсгалтай ижил цаг үед хамаарах, тамганы найм дахь зургийг Увсаас олжээ. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарынхны хэлж буйгаар ойрхон хугацаанд олдсон эдгээр дурсгалын он цагийг харьцуулах аргаар тогтоосон гэнэ.

Дашрамд дурдахад, судлаачдын сонирхлыг татаад буй эл тамгыг Ноён уулнаас олдсон аяганы ёроол, Өмнөд Хүннүгийн ноёны булш болон Тэрэлжийн дөрвөлжин балгасаас гарсан ваарны нүүр, Гол модны булш, Дөрөөгийн суурингаас илрүүлсэн шагай зэрэг Хүннүгийн үеийн олон эд өлгийн зүйл дээр дүрсэлсэн байдаг тухай археологич Ц.Төрбат ярьжээ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай