ФОТО: Гуравдугаар сарын өнгө

СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн багш, Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Өлзийноровын Гандулам нь уран зураг, график зургийн чиглэлээр бүтээлээ туурвидаг. Тэрээр ОХУ, БНСУ, Франц, Герман, Бельги, Япон зэрэг оронд бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ гаргасан байна.

Энэ удаа олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан “The Colors of March” бие даасан үзэсгэлэнд цэцэгсийн тухай өгүүлэмжүүд голлох юм. Түүний уран зургийн бүтээлд реалист, импресионист хэв маяг зонхилж байдаг бол энэ удаад экспресионист хэв шинж тусгалаа олсон байх юм.

Үзэсгэлэнд зураачийн 20 гаруй тосон будгийн бүтээлүүд тавигдаж байгаа бөгөөд зургийн зохиомж шийдлийг хосолмол болон гурвал маягаар шийдсэнээрээ онцлогтой байх юм. Эдгээр бүтээлүүдээс цэцэг бүхэн амьтай төдийгүй эерэг энергийн орон зайг түгээдэг гэдэг нь харагдах авай. "The Colors of March" үзэсгэлэн "Norphei art gallery"-т энэ сарын 25-н хүртэл гарна.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай