БИЧЛЭГ: Коби Брайант ОСКАРЫН шагнал хүртэв

Сагсан бөмбөгийн домогт тамирчин, NBA-гийн од Коби Брайантын нууц авьяас илрэв. Тэрбээр хоёр жилийн өмнө зодог тайлснаасаа хойш кино урлагт хүч сорьж яваа. Түүний зохиолыг нь бичиж, найруулан, дуу оруулсан “Dear basketball” кино Оскарын наадмын “Шилдэг богино хэмжээний анимейшн” шагнал хүртэв.

Эл уран бүтээлд К.Брайант сагсан бөмбөгийн спортод зүтгэсэн 20 гаруй жилийн тамирчны замналынхаа сонирхолтой түүхийг өвөрмөцөөр харуулсан юм. “Dear basketball” анимейшнийг Г.Кеан бүтээж, дууны найруулагчаар Оскарын шагналт найруулагч Ж.Уильям ажиллажээ. К.Брайант ийнхүү Оскарын шагнал хүртсэн мэргэжлийн анхны тамирчин болов.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай