Н.Золбоо Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 31, эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн 125 кг-д Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ДАШТ-д V байрт шалгарсан, “Хүч” спорт хорооны бөх, аймгийн хурц арслан Н.Золбоо хүрэл медаль хүртэв. Тэрбээр  өмнөх тойргуудад Японы Нобүёши Аракидаг 4:0-ээр, шигшээд БНХАУ-ын Дин Живейг 3:2-оор ялсан ч хагас шигшээд энэ жилээс Катарын нэрийн өмнөөс барилдах болсон гүрж эр Георгий Саканделизед 2:1-оор ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНСУ-ын Нам Кун Жинийг 1:17 секундэд оноогоор цэвэр ялав. Н.Золбоо ийнхүү тивийнхээ аваргаас тав дахь медалиа (дөрөв нь хүрэл) хүртэв.

Энэ жилийн Азийн АШТ-ээс дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон алт, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин О.Насанбурмаа, ОУХМ О.Үйтүмэн, Ш.Түмэнцэцэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Э.Даваачимэг, А.Батцэцэг, Б.Шоовдор, Г.Төрболд, Н.Золбоо нар хүрэл медалиар энгэрээ мялаав.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

Илгээх

Энэ тухай