Эх орончдын өдөрт зориулсан барилдаанд Б.Амарзаяа түрүүллээ

Эх орончдын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд өнөөдөр боллоо. Зургаан арслан, нэг гарьд цолтон зодоглосон нохой жилийн анхны барилдаанд Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумны харьяат, улсан арслан Э.Оюунболд үзүүрлэв. Харин их шөвөгт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсан начин Ч.Баянмөнх нар шалгарлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

Илгээх

Энэ тухай