ФОТО: “Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

“Эх орончдын өдөр”-ийг тохиолдуулан МАН-ын удирдлагууд жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй УИХ-ын гишүүд, намын Удирдах зөвлөлийн гишүүд оролцсон юм. Их жанжин Д.Сүхбаатар “Өөрийн тусгаар тогтносон улс орноо батлан хамгаалж ард түмнийхээ энх амгалан байдлыг үүрд мандуулахын тулд манай бүхий л ажил зориулагдах болно” хэмээн хэлж байсан түүхтэй.

Эх орон тусгаар тогтнолоос эхэлдэг, тийм ч учраас туурга тусгаар улсаа сэргээн босгож, Тусгаар тогтнолоо дэлхийд тунхаглаж, хоцрогдсон буурай орноос хөгжил дэвшил рүү удирдан залж, эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө залуу нас, халуун амиа өргөсөн эх орончдын гавъяа зүтгэлийг бид мартах учиргүй гэдгийг МАН-ын удирдлагууд онцолж байлаа.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай