“Сармис охид”

“Сармис охид”

Хэдхэн долоо хоногийн өмнө кёрлингийн спортыг төдий л сонирхдоггүй байсан Өмнөд Солонгосын иргэдийн хувьд олимпын шигшээ баг нь жинхэнэ супер од болон хувирчээ.

БНСУ-ын кёрлингийн эмэгтэй баг тэмцээний явцад энэ спортод байр сууриа нэгэнт олсон Канад, Их Британи, АНУ-ын хүчирхэг багийг буулгаж авч, финалд шалгарсан юм. Гэвч тэд алтан медалийн төлөөх тоглолтод Шведийн багт 8:3-аар дийлдсэн билээ.

Багийн гишүүд БНСУ-ын сармис тариалдаг бүс нутгаас гаралтай учир хөгжөөн дэмжигчид нь тэднийг “Сармис охид” гэж өхөөрдөн нэрлэх болсон аж. Сонирхолтой нь, тамирчин бүсгүйчүүд өөрсдөдөө “Steak”, “Yoghurt”, “Pancake”, “Sunny”, “Chocho” гэсэн хоч өгцгөөсөн гэнэ.

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай