ФОТО: ХХ зууны манлай, алдарт уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит тэнхим үүдээ нээлээ

Монгол түмний өв их соёлын нэг, сонгодог уламжлал бол уянгат сайхан уртын дуу билээ. Үүнтэй хэн ч маргахгүй. Тэгвэл уламжлалт өв соёлыг хойч үедээ хадгалан үлдээх үйлсэд өөрийн бие сэтгэл, оюун ухааны зориулсан нэгэн гавьяатай хүн нь Монгол Улсын Гавъяат жүжигчин, Зууны Манлай, Алдарт уртын дуучин Жигзавын Дорждагва агсан гэдэгтэй хэн ч маргадаггүй. Ж.Дорждагва нь соёлын өвийг тээгч байсан бөгөөд залгамж үедээ өвлүүлэн үлдээх үйлсийг гүйцэтгэсэн гавьяатай. Өнөө цагийн хөгжмийн урлагийн лидерүүд түүний гараар хүмүүжиж, өдий зэрэгт хүрсэн. Тиймээс орчин цагийн соёл урлаг, уртын дууны их сургуулийн багш, эцэг гэж нэрлэх нь бий.

Энэ эрхэм хүний мэндэлсний 115 жилийн энэ онд тохионо. Монгол Улсын соёл урлагийн түүхэнд мөрөө үлдээж, мөнхөлсөн ХХ зууны манлай, алдарт уртын дууч Ж.Дорждагвын нэрэмжит тэнхим Монгол Улсын Консерваторид нээгдэж байгааг дуулгахад таатай байна. Нэгэн цагийг эзэлсэн уртын дууч, шинэ цагийн урлагийн түүхийн эхний хуудсыг бичилцсэн авьяас билгийн манлайгийн тэнхим үүсгэн байгуулалцаж байсан сургуульд нь ийнхүү бий болж байгаа нь бас нэгэн түүхийн шинэхэн хуудас биз ээ. Эрхэм хүний сургаж хүмүүжүүлсэн шавь нар ч үүнд сэтгэл ханамжтай байгаа нь гарцаагүй. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай