Трампын охин ''ПЁНЧАН 2018"-ын хаалтын ёслолд оролцоно

Трампын охин ''ПЁНЧАН 2018"-ын хаалтын ёслолд оролцоно

Пёнчаны өвлийн олимпын хаалтын ёслол энэ долоо хоногийн ням гаригт болно. Энэ ёслолд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын охин Иванка оролцоно. Иванка Трамп хэлэхдээ  “АНУ-ыг төлөөлөн олимпын хаалтын ёслолд оролцох нь миний хувьд нэр төрийн хэрэг. АНУ-ын тамирчид болон энэ олимпод амжилттай оролцсон тамирчдад баяр хүргэж, тэдэнтэй хамт баярыг нь тэмдэглэх боллоо” гэжээ.
Иванка энэ баасан гарагт Сөүл хотноо Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй үдийн зоог барих юм байна. Иванкатай хамт Цагаан ордны Хэвлэл мэдээллийн албаны ерөнхий нарийн бичгийн дарга Сара Сандерс тэргүүтэй АНУ-ын албаны хүмүүс оролцоно. 

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

Илгээх

Энэ тухай